Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр “Монголын эдийн засгийн форум-2022” –ын хүрээнд "Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг УБЦТС ТӨХК-ийн байранд эхэлж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон төр хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого, эрчим хүчний хөгжлийн төслүүд”, “Хөгжлийн төслийн санхүүжилт”, “Эрчим хүчний салбарын үнэ тарифын тогтолцоо”, "Сэргээгдэх эрчим хүч-Ногоон хөгжил", Эрчим хүч-Бүсийн хөгжил" зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, санал солилцох юм.
Монголын эдийн засгийн форумын хүрээнд:
- Эрчим хүчний сэргэлт
- Боомтын сэргэлт
- Аж үйлдвэржилтийн сэргэлт
- Хот, хөдөөгийн сэргэлт
- Ногоон хөгжлийн сэргэлт
- Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм байна.