Эрчим хүчний зохицуулах хорооны 16 дугаар хурал 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Төв аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох эсэх тухай
- “Нарантуул илч” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Электрикком” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Эрин энержи консалтинг” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;