2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Эрчим хүчний зохицуулах хорооны 20 дүгээр хурлаар

Хэвлэх 2022 оны 06-р сарын 02, Нийт үзсэн : 697

Эрчим хүчний зохицуулах хорооны 20 дүгээр хурлаар

Эрчим хүчний зохицуулах хорооны 20 дугаар хурал 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр болж 12 асуудлаас "Зэт энерго сервис" ХХК болон "Шинэ эрчим инженеринг" ХХК-ийн захирал нар хуралд оролцох боломжгүй болсноор тухайн 2 асуудал хойшилж 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

-Увс аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх эсэх тухай;
-Дархан-Уул аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх эсэх тухай;
-“Монватер” ХХК болон “Зайсан скай” ХХК-иудын дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай;
-“Цэцэн бээс” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах эсэх тухай;
-“Опен хаус өнө” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
-“Таван өндөр” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
-“Мон цемент билдинг материалс” ХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх эсэх тухай;
-“Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн “Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-д худалдах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
-“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах эсэх тухай;
-“Мон энержи консалт” ХХК-д олгосон эрчим хүчний аудитын магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах эсэх тухай;