2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Эрчим хүчний засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид уулзлаа

Хэвлэх 2022 оны 10-р сарын 25, Нийт үзсэн : 668

Эрчим хүчний засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид уулзлаа

             АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ЭХЯ, ЭХЗХ-той хамтран ажиллахаар болсон билээ. Тус хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд хэрэгжих баманай улсад эрчим хүчний бие даасан байдал, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах зорилготой юм.  

       Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч, ажлын хэсгийн гишүүд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “ABT” ассоциацийн төлөөлөл болон Аризонагийн их сургуулийн зөвлөхүүдтэй уулзаж, “Эрчим хүчний нөөцийн нэгдсэн төлөвлөгөө”-ний талаар санал солилцлоо.

             Мөн эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг тодорхойлох, мэдээлэл солилцох, эрчим хүчний хэмнэлтийн сургалтын хэрэгцээг тодорхойлох зэрэг асуудлын хүрээнд ярилцсан байна.  

       Тус уулзалтанд ЭХЗХ-ны Зохицуулагч П.Товуудорж, ЭХЗХ-ны хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал болон холбогдох мэргэжилтнүүд, МЭХЗ хөтөлбөрийн захирал Майкл Эллис, Аризонагийн их сургуулийн эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн захирал Жэймс Нелсон, докторант Ромни Келлог, хөтөлбөрийн дэд захирал Л.Жамбаа, бодлого төлөвлөлт, эрчим хүчний үр ашиг хариуцсан ахлах мэргэжилтэн О.Бавуудорж, дулаан хангамж, эрчим хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн М.Энхжин нар оролцжээ.