Эрчим хүчний хэмнэлтийн үүрэг хүлээсэн хэрэглэгчийн төлөвлөгөө, тайланг батлагдсан загварын дагуу боловсруулах цахим сургалт боллоо. ЭХЗХ-ны Эрчим хүчний хэмнэлтийн газраас энэхүү цахим сургалтыг 16 хэсэгт хуваан цувралаар зохион байгуулсан юм. Сургалтад барилга байгууламжийн ангиллын 62, эрчим хүч хэрэглэгч ангиллын 63, эрчим хүчний салбарын 30, нийт 155 байгууллагын менежерүүд оролцжээ.
Хорооны зүгээс эрчим хүч хэмнэлтийн менежерүүдэд ирэх оны төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэлд анхаарах асуудал, үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн үйл ажиллагааг үнэлэх аргачлал, цахим системийг ашиглах, эрчим хүчний аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.