Тавигдах шаардлага:
- Дулааны инженер мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх
- Төр захиргааны болон эрчим хүчний салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай байх
- Асуудлыг шийдвэрлэж, бичиж боловсруулах, зах зээлийн тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, горимын судалгаа хийх, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, зарчимч үзэл бодолтой, харилцааны соёлтой байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
- Нийгмийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/, эрүүл мэндийн даатгалын дэвтэр; /өмнө нь ажил эрхэлж байсан бол/
- Иргэний үнэмлэхний хуулбар эх хувийн хамт;
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт; /урьд нь ажиллаж байсан бол/
- Цээж зураг 3 хувь
- Хүсэлт гаргасан хувийн өргөдөл;
Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Мөнхболдод 2023 оны 2-р сарын 8-ны дотор ирүүлнэ үү.