Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал энэ сарын 26, 27-ны өдрүүдэд боллоо. Хурлаар нийт 36 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ удаагийн хуралд 15 орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч танхимаар оролцов. Хурлаар үнэ тариф батлах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, нөхцөл шаардлагыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал "ДҮТ" ТӨХХК-ийн диспетчерийн зохицуулалтын үйлчилгээний хөлс буюу тарифыг батлах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Дулааны цахилгаан станц”-ын БОШХ-г хянаж "ДҮТ" ТӨХХК-д худалдах цахилгааны тарифыг батлах, “ӨБЦТС” ТӨХК-ийн БОШХ-г хянаж түгээх үйлчилгээний төлбөр болон "ДҮТ" ХХК-иас худалдаж авах цахилгааны тарифыг батлах, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйлчилгээний төлбөр болон “УБДС” ТӨХК-аас худалдаж авах дулааны тарифыг батлах, Эрчим хүчний системүүдийн үйлдвэрлэлт, хэрэглээний төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.