Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр захирамжаар Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэг, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын болон Эрчим хүчний сайдын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагчаар Дашзэвэгийн Цогоог 3 жилийн хугацаагаар томилсон.
Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагчаар томилогдсон Д.Цогоо нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний Инженерийн сургуулийг “цахилгаан системийн инженер” мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын мэргэшлээр тус тус суралцаж төгссөн. ШУТИС-ийн Эрчим хүчний Инженерийн сургуульд “Цахилгаан систем” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын мэргэшсэн инженер, эрчим хүчний хэмнэлтийн аудитор юм.
Д.Цогоо нь 2003-оноос эхлэн УБЦТС ТӨХК-д монтёр, Түлш эрчим хүчний ерөнхий газарт төсөл хөтөлбөрийн инженер, ТБЦДС ТӨХК-д монтёр, инженер, Налайх дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг даргын эдийн засаг нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, “Киловатт Цаг” ХХК-ийн захирлаар тус тус эрчим хүчний салбар, төр, хувийн хэвшилд 20 жил ажилласан бөгөөд үүнээс эрчим хүчний салбартаа 16 жилийн ажлын туршлагатай манай салбарын боловсон хүчин билээ.