2024 оны 11-р сарын 21, Пүрэв гариг

Эрчим хүчний зориулалттай нүүрсний үнийг хяналаа

Хэвлэх 2023 оны 04-р сарын 20, Нийт үзсэн : 485

Эрчим хүчний зориулалттай нүүрсний үнийг хяналаа

        Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал энэ сарын 19-ний өдөр боллоо.  Нийт 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хурлаар дулааны болон цахилгааны эрчим хүчээр ханган нийлүүлэгч зарим компанийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хугацааг сунгах болон хувийн хэвшлийн 10 цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2023 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж, баталсан.

           Түүнчлэн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлж буй нүүрсний үнийг хянаж, Архангай аймгийн зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүнийг томилов.