Та байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулан, түлшний зардлаа хэмнэж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахыг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй.
Зорилго: Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг мэргэжлийн түвшинд тодорхойлон тооцож, урин дулаан цагт байшингийнхаа дулаан алдагдлыг багасгах боломж нөхцөлийг олгох;
Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг зориулалтын багажаар үнэ төлбөргүй хэмжиж, бодит байдлыг тодорхойлох, дулаалах талаар зөвлөмж өгөхөөр 2019 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд хүсэлт гаргасан өрх бүрт очиж хэмжилт хийхээр төлөвлөж байна.
Байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- 2019 оны 02 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдийн өглөө 06.00-08.00 цагуудын хооронд хэмжилт авахад бэлэн байх /дулааны алдагдлыг нар мандахаас өмнө хэмжих нь илүү бодитой гардаг/;
- Дулаан алдагдлын хэмжилтийн дүнг үндэслэн өгсөн зөвлөмжийн дагуу байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх сонирхолтой, боломжтой байх;
- "УБЦТС” ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах, хангагдах гэрээтэй байх;
- Дулаан алдагдлаа хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд гэрийн хаяг, байшингийн хэмжээ /80м2-аас доош хэмжээтэй байшинтай байх/, байшингийн хана, шал, дээврийн үндсэн хийцийн мэдээлэл, утасны дугаараа http://ecc.erc.gov.mn/ цахим хуудасны "Танд санал хүсэлт” хэсгээр, эсвэл 313203, 99126465 утсаар холбогдож өгнө үү.
Жич: Дулаан алдагдлын хэмжилтийг зуслангийн бүс дэх айл өрхүүдэд хийхгүй.
Эрчим хүчний зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг, эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг http://ecc.erc.gov.mn/ цахим хуудаснаас сонирхоно уу.