Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр хариуцсан мэргэжилтэн – 1
Тавигдах шаардлага:
- Цахилгааны инженер мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх
- Цахилгаан үйлдвэрлэлт, дамжуулалт, сэргээгдэх эрчим хүчний талаар тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх
- Эрчим хүч үйлдвэрлэл, дамжуулалтын процесс, тэдгээртэй холбогдсон техник-эдийн дүн шинжилгээ хийх
- Эрчим хүчний төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, эрчим хүчний үйлдвэрүүдэд 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Англи хэлний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай байх
- Асуудлыг зөв үнэлж, дүгнэх, бичиж боловсруулах, тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, зарчимч үзэл бодолтой, харилцааны соёлтой байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
- Нийгмийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/, эрүүл мэндийн даатгалын дэвтэр; /өмнө нь ажил эрхэлж байсан бол/
- Иргэний үнэмлэхний хуулбар эх хувийн хамт;
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт; /урьд нь ажиллаж байсан бол/
- Цээж зураг 3 хувь
- Хүсэлт гаргасан хувийн өргөдөл;