2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРЛААР 8 АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭВ

Хэвлэх 2021 оны 11-р сарын 29, Нийт үзсэн : 751

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРЛААР 8 АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭВ

 Эрчим хүчний зохицуулах хорооны эээлжит хурал 2021 оны арвандүгээр сарын 24-ний өөдөр боллоо. Энэ хурлаар

  • “Тэргүүн чансаа” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
  • “Голд компас" ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
  • “Хөтөл энержи дулаан” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
  • “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
  • “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас худалдан авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
  • “Хэнтий ус” ОНӨХХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;
  • “Нэг худалдан авагчийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлс, нөлөөллийн хэмжээг тодорхойлох шинжилгээний аргачлал”-ыг батлах эсэх тухай;
  • “Би И И Си” ХХК-д олгосон эрчим хүчний аудитын магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох эсэх тухай нийт 8 асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн байна.