2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Хэвлэх 2022 оны 03-р сарын 17, Нийт үзсэн : 530

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

 Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Энэхүү  8-р хурлаар:

  • “Хайспийд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
  • “Зайсан скай” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
  • “Опен хаус өнө” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах, “Богд асар инженеринг” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
  • “Улаанбаатар сүлжээ” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
  • “Могул пауэр” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
  • “Райдмонголиа” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
  • “Шийриз стоун” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
  • “Дорнод бүсийн эрчим хүчний эрчим систем” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
  • “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
  • “Эрдэнэс пауэр” ХХК-ийн ус хуримтлуурын цахилгаан станцын худалдаж авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
  • “Энержи сторежи” ХХК-ийн эрчим хүч хуримтлуурын станцын худалдаж авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
  • Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн 2022 оны зардлын төсвийг хянах эсэх тухай;
  • Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох эсэх тухай;
  • Эрчим хүчний аудитор, менежерийн шалгалт авах комиссын бүрэлдэхүүн, комиссын ажиллах журмыг батлах эсэх тухай нийт 14 асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэлээ.