2024 оны 12-р сарын 22, Ням гариг

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэнд хяналт шалгалт хийж байна

Хэвлэх 2018 оны 01-р сарын 24, Нийт үзсэн : 2156

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэнд хяналт шалгалт хийж байна

  Дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ-ын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хянах чиглэлээр 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс төлөвлөгөөт хяналт шалгалт хийж эхлээд байна.

  Шалгалтаар "Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ-ын 2015-2017 онд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн ажил, тэдгээрийн үр өгөөж, дулаан түгээх сүлжээний горим тохируулгаар хэрэгжүүлсэн ажлууд, хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангаж байгаа эсэх, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол маргааны шийдвэрлэлтийн байдал зэрэг асуудлыг авч үзэхийн зэрэгцээ тус газар нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол, шийдвэрийг мөрдөж буй байдалд дүгнэлт өгч ажиллана.

  Мөн түүнчлэн шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллах юм.