2024 оны 12-р сарын 04, Лхагва гариг

Эрчим хүчний зохицуулах хорооны 33 дугаар цахим хурал боллоо.

Хэвлэх 2022 оны 09-р сарын 20, Нийт үзсэн : 594

Эрчим хүчний зохицуулах хорооны 33 дугаар цахим хурал боллоо.

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 33 дугаар хурал 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Хурлаар нийт 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д худалдах тарифыг батлах эсэх тухай.

- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын дулаан түгээх, хангах  үйл ажиллгааны тарифыг батлах эсэх тухай.Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох эсэх тухай;

- “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх тухай.

- “Смарт план” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай асуудлуудыг хурлаар хэлэлцсэн бөгөөд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн төлөөллүүд танхимаар бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахимаар хуралд оролцлоо.