2024 оны 11-р сарын 21, Пүрэв гариг

Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолын төсөлд санал авч байна.

Хэвлэх 2022 оны 09-р сарын 27, Нийт үзсэн : 949

Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолын төсөлд санал авч байна.

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

  

2022 оны ... дугаар сарын ...-ны өдөр                                      Дугаар ...                                              Улаанбаатар хот

 

Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай

 

        Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь заалт, Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

           Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт .... ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ /дарна уу/

 

 

САНАЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

ХЭРЭГЛЭГЧ ТА ТОГТООЛЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ ulambadrakh.b@erc.gov.mn И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 321935 (1304), 
ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А