Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 35 дугаар хурал 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. Хурлаар нийт 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахимаар оролцлоо. Үүнд:
- “Биг кастел” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Ган-Инженеринг” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Зүмбэр орд өргөө” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.
- “Ханжаргалант өргөө” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.
- “Том нар энержи” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай.
- Дорнод аймгийн эрчим хүчний Зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх.
- Эрчим хүчний зохицуулах хорооны “Ажлын албаны дүрэм”-ийг шинэчлэн батлах эсэх тухай асуудлуудыг хэлэлцсэн.