2024 оны 12-р сарын 04, Лхагва гариг

“Монгол улсын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийг 2022-2027 онд хэрэгжүүлэхээр боллоо.

Хэвлэх 2022 оны 10-р сарын 06, Нийт үзсэн : 1048

“Монгол улсын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийг 2022-2027 онд хэрэгжүүлэхээр боллоо.

    АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монгол улсын эрчим хүчний салбарын шинэтгэлийг гүнзгийрүүлэх, засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол улсын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийг 2022-2027 онд хэрэгжүүлэхээр болсон билээ.    

     Тус хөтөлбөрийг бодит үр дүнд хүргэх, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон Хөтөлбөрийн захирал Майкл Эллис нар 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг  зурав.   

 

      Мөн энэ өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч түнш “Абт Ассоиэйтс Инк” компани хөтөлбөрийн хүрээнд 2022-2027 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталгаажууллаа. Уг төлөвлөгөөнд эрчим хүчний зохицуулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг 16 төрлийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.