Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 36 дугаар хурал 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хурлаар нийт 9 асуудал хэлэлцэгдэн 8 асуудал тогтоолоор баталгаажиж, Дорноговь аймгийн эрчим хүчний Зохицуулах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох асуудал хуралд оролцогч талын ирц бүрдээгүйгээс хойшлогдсон. Шийдвэрлэгдсэн дараах 8 асуудалд “Эх голомтын илч” ХХК-ийн захирал, санхүүгийн ажилтан нь танхимаар оролцсон бөгөөд бусад асуудлыг цахимаар хэлэлцлээ. Үүнд:
- “ДЦС-4” ТӨХК-ийн цахилгаан үйлдвэрлэх, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Эх голомтын илч” ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ-ын дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Мандал голомт” ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах эсэх тухай.
- “Опенхаус өнө” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.
- "Могойн гол" ХК-ийн эрчим хүчний зориулалтаар нийлүүлэх нүүрсний үнийн тооцоог хянах эсэх тухай.
- Дорнод аймгийн эрчим хүчний Зохицуулах зөвлөлийн даргыг чөлөөлж, томилох тухай.