Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 38 дугаар хурал 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Төлөвлөгөөний дагуу Хорооны хурлаар нийт 9 асуудал хэлэлцэх байсан боловч “Лхатоном сервис” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах асуудал хуралд оролцогч талын цахим системд саатал үүссэнтэй холбоотой хойшлогдож, 8 асуудлыг шийдвэрлэн тогтоолоор баталгаажууллаа. Хорооны хурлыг бүхэлд нь цахимаар зохион байгууллаа. Үүнд:
- "Дөргөний УЦС" ХХК-иас “ББЭХС” ТӨХК-д худалдах цахилгааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай.
- “ДЦС-2” ТӨХК-ийн цахилгаанаар зохицуулалттай хангах, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Ховд дулааны станц" ТӨХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Ган илч” ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах эсэх тухай.
- “Лхатоном сервис” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.
- “Смарт план” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.
- “Арга мэргэн” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.
- “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.