2024 оны 11-р сарын 21, Пүрэв гариг

/ ДУУССАН/ Захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн – 1

Хэвлэх 2022 оны 09-р сарын 27, Нийт үзсэн : 415

Тавигдах шаардлага:

  • Эдийн засагч, нягтлан бодох мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • Мэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан байх;
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай  байх;
  • Асуудлыг шийдвэрлэж, албан бичиг боловсруулах, тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, зарчимч үзэл бодолтой, харилцааны соёлтой байх;
  • Төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр анхан шатны мэдлэгтэй байх, худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
  • Нийгмийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/, эрүүл мэндийн даатгалын дэвтэр; /өмнө нь ажил эрхэлж байсан бол/
  • Иргэний үнэмлэхний хуулбар эх хувийн хамт;
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт; /урьд нь ажиллаж байсан бол/

 

Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхболдод 2022 оны 10-р сарын 12-ны дотор ирүүлнэ үү.

Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

Утас: 11-319374 + 1102