2025 оны 01-р сарын 06, Даваа гариг

Ерөнхий сайд Эрчим хүчний салбарынхантай уулзлаа

Хэвлэх 2023 оны 07-р сарын 18, Нийт үзсэн : 725

Ерөнхий сайд Эрчим хүчний салбарынхантай уулзлаа
          Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 18 дахь “Өглөөний уулзалт” Дулааны IV Цахилгаан Станц ТӨХК -д боллоо. Энэ удаагийн өглөөний уулзалт эрчим хүчний салбарыг онцолж, салбарын удирдах албан тушаалтнууд болон инженерүүдтэй санал солилцов. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлсэн. Уулзалтад оролцогчид өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлсэн. МУ-ын зөвлөх инженер Р.Ганжуур Ерөнхий сайдын оролцоотой шийдэх тулгамдсан 3 асуудал байгаа тухай саналаа илэрхийлэв. 
 
          Юуны өмнө Улаанбаатар хотод 300 МВт-ын 5 дахь эх үүсвэрийг ТЭЦ-2-ын суурин дээр барих, Эгийн голын УЦС-ыг олон улсын нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулан барих, Цахилгаан, дулааныг алдагдалгүй үнээр худалддаг болгох. Үүний тулд энэ намар цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэх зэрэг асуудал нэн тулгамдаж байгааг онцлов. 
 
             Энэ үеэр ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийн тухай тодорхой тайлбарлан ярилаа.
Уулзалт 2 цаг үргэлжлээд өндөрлөв. Уулзалтад төр, хувийн хэвшил, ТББ-ын 30 гаруй төлөөлөл оролцлоо.